“Хувь тавилангийн ээдрээ” сериалд Болор архийг улайм цайм сурталчилж байна
УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш кино гэгчийг нам, эвслүүд үзэл суртлын хүчтэй зэвсэг болгож дөнгөлөө. Сүүлийн хоёр сар телевизээр гарсан “Хувь тавилангийн ээдрээ” сериал үүний нэг тод жишээ. Гэхдээ сайтар бодож боловсруулсан энэхүү кинонд монголын ард түмний үе үед туулж өнгөрүүлсэн амьдралын түүх ч үнэн мөнөөр тусгагдсан нь бишгүй. Эцэст нь энэхүү кино сайн сайхнаар төгсөж байх юм. Нэр төртэй хүмүүстэй хавсаадаж бэлтгэсэн кино зохиол нь сайн учраас боломжийн уран бүтээл болсныг ч үзэгч түмэн хүлээн зөвшөөрөх биз. Кино бүтээх гэдэг өөрөө өртөг зардал ихээхэн шаарддаг ажил. Оюуны бүтээл учраас санхүүжилт босгох ч ярвигтай. Кино бүтээхэд дэм болдог тоотой хэдхэн үндэсний үйлдвэрлэгч компаниа хяхаж хавчаад байх ч шаардлагагүй юм. Архи дарсыг хэрэглэнэ гэдэг хувь хүний ухамсартай холбоотой асуудал. Нэг кинонд тухайн компаний үйлдвэрлэдэг архи гарлаа гээд түүнийг хотол түмнээрээ хэрэглээд, өдөр шөнөгүй ууж согтоод унах гэж байгаа юм шиг өрөөсгөл хууль тогтоомж гараад байвал уран бүтээлчдийг санхүүжүүлэх газар олдохгүй нь. Хавар Жем интернэшнл компанийг ийнхүү шалтаглаад хааж орхисон. Тэгвэл Хувь тавилангийн ээдрээ кинонд архи дарс дүрсэнд орох тоолонд дүрсийг саармагжуулж харагдсан. Гэхдээ зарим нэг хэсэгт уран бүтээлчид “гэнэдүүлэх” замаар улайм цайм ил харагдуулж байсан. Кино үзэж суугаа хүний анхаарал өөрийн эрхгүй тэр зүйлд татагдах зэргээр бодсон ч жаахан яршигтай. Суваг солиход орчуулгатай гаднын кино гарахад ч гол баатар коньяк уух хэсэг дээр дүрсийг сурамгай саармагжуулж байна. Үзэгчдэд мөн л анхаарал сарнилт, далд бухимдал үүсэх жишээтэй. Манайхаас өөр улс оронд кино дэлгэцэнд гарч байх үед ийм бүдүүлэг “саармагжуулсан дүрс” бий болгож үзэгчдийн ухамсраар доог тохуу хийдэг болов уу.
shock.mn
URL: