Олимпийн аварга улсын цол хүртэхээр мэрийж байна

9913_198Дуган хадны амралтад улсын гарьд И.Доржсамбуугаар ахлуулсан Булган нутгийн хүчитнүүд галдаа гарчээ. Энэ галд гарьдаас гадна улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал. Э.Энхбат мөн аймгийн арслан, олимпийн аварга Н.Түвшинбаяр бэлтгэлээ базааж байгаа аж. Өнгөрсөн жил мөн л зодоглосон олимпийн аваргын бэлтгэл ямар байгааг мэдээж бид асууж сураглав.

“Олимпийн аварга боллоо гээд зан нь эвдрээгүй, урьдын л адил ах аа гээд гүйж явдаг хэвээрээ бөх шүү дээ. Ер нь Н.Түвшинбаяр үндэсний бөхөөр цол хүртэх л бөх. Их спортын уралдаан тэмцээн гээд үндэсний бөхийн бэлтгэл харьцангуй бага хийдэг ч гэсэн энэ жилийн наадмаар түүнийг цол авна гэж найдаж сууна” гэж гарьд И.Доржсамбуу өгүүлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих