Аялахад хамгийн сайхан газар Монгол

National Geographic-аас аялахад хамгийн таатай 20 газрын нэрийг зарласан тухай http://kealakai.byuh.edu сайт мэдээллээ. Хамгийн бахархмаар нь уг жагсаалтын нэгдүгээрт Монгол Улс бичигджээ. Байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрууд, сүм хийд, эртний түүх дурсгал нь өвөрмөц мартагдашгүй аяллын дурсамж үлдээнэ хэмээн тодотгоод Наадмын үеэр тааруулж очоод монгол түмний соёл, өв уламжлалын онцлогийг харуулсан баярыг заавал үзэхийг хичээгээрэй хэмээн сануулсан байна.

Жагсаалтад манай улсын дараа Хорват, Итали, Австрали, Норвеги, Энэтхэг, Грек зэрэг орны тодорхой газрууд, гол мөрний нэрсийг оруулжээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих