Сайд сонгон шалгаруулалтыг зогсоох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй
Нэг үгээр хэлбэл, ЭМЯ-нд шинээр Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод буй А.Эрдэнэтуяа гэгч нь Шадар сайд Д.Тэрбишдагвын “хүн” гэх яриа чих дэлсэх болов. Тэрбээр Шадар сайдын сонгуулийн сурталчилгаанд тун чиг идэвхийлэн оролцож, ихээхэн үүрэг рольтой байсан учир ийнхүү даргын суудалд морилж байгаа аж.
Н.Удвал сайдын тухайд намынхаа дэд даргын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж байгаа нь энэ ажээ. Гэвч түүний эл үйлдэл хууль бус гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна.
Тухайлбал, ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Хатанбаатарын тухайд “Хуулийн дагуу ажиллаж байгаад ажлаасаа халагдаж байгаадаа үнэхээр гомдолтой байна” гэсэн байна. Арга ч үгүй биз. Тодорхой шалтгаангүйгээр халагдаж байгаа хүн гомдолтой байх нь зүй.
Н.Удвал сайдын ийнхүү дураар аашилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ТАЗ-ийн дарга Б.Цогоо ч хэлж байгаа юм. Тодруулбал, эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт яагаад хойшилсон талаар түүнээс тодруулахад “Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн яамны салбар зөвлөл өөрсдөө зохион байгуулдаг.
Ингээд сонгон шалгаруулалтын комисс, эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн дарга комиссоо томилсон. Гэтэл комиссын зарим хүмүүс сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу сонгон шалгаруулалтыг явуулахгүй гээд зогсоочихсон.
Энэ сонгон шалгаруулалтыг зогсоогоод өгөөч гэсэн хүсэлтийг Н.Удвал сайд өөрөө Төрийн албаны зөвлөлд албан бичгээр ирүүлсэн. Хариуд нь бид “Хуулийн дагуу зарлагдаад бүртгэл эхлээд явж байгаа учраас энэ сонгон шалгаруулалтыг зогсоох юм уу, хойшлуулах ямар ч боломжгүй” гэдэг хариу өгсөн.
Гэтэл Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг Засгийн газарт оруулж байгаа. Засгийн газраар шийднэ. Тиймээс ажлаа өгөх гэж байгаа хүнээр сонгон шалгаруулалт хийлгүүлмээргүй байна гэсэн.
Уг нь төрийн удирдах албаны журмын дагуу Төрийн өндөр албан тушаалтан, сайд, дарга нар төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс оролцох хориотой байдаг. Тийм учраас сайд чиглэл өгч сонгон шалгаруулалтыг зогсоох ямар ч эрх байхгүй гэсэн юм.
Н.Удвал сайд хууль зөрчсөн. Үүнээс үзхэд эрхэм сайд Ж.Хатанбаатарыг ажлаас чөлөөлүүлэх эсэхээ аль хэдийн шийдчихсэн байсан нь ил болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдаан болоогүй байхад л төрийн.
нарийн асуудлыг Засгийн хурлаар шийдсэний дараа болъё гэсэн нь энэ асуудал дарга нарын төвшинд хэдийнэ цэгцэрчихсэн байсныг харуулж байгаа юм. Түүнчлэн Б.Цогоо даргын хэлснээс үзэхэд Н.Удвал сайдад ингэж дураар аашлах эрх байхгүй аж.
Гэтэл тэрбээр намынхаа дэд даргын үүргийн ёсчлон биелүүлэхийн тулд ийнхүү яаравчилж, хууль зөрчин байж шийдвэр гаргалаа. Эмнэлгийи дарга нарын сонгон шалгаруулалт ийнүү хойшилж байна,
Өмнө нь Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт энэ оны нэгдүгээр сард болж, зарим эмнэлгийн дарга нарыг томилсон юм. Ингэхдээ Халдварт өвчин судлаын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Цус судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал зэрэг газруудын дарга нарыг томилолгүй үлдээсэн юм,
Учир нь тухайн үед ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг үүрэг гүйцэтгэгч хашиж байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, уг албан тушаалын хүнийг жинхлэх хүртэл эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг хойшлуулах зөвлөмжийн дагуу зургаан эмнэлгийн даргыг сонгон шалгаруулж чадаагүй удааширсаар өнөөдрийг хүрсэн юм.
Ингээд гуравдугаар сарын 2-нд Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг жинхэлсэн юм.
Тиймээс Төрийн албаны зөвлөл эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг дахин зарласны дагуу өнгөрөгч баасан гаригт болох байсан ч Н.Удвал сайд ийнхүү бантан хутгаж орхилоо.
Эх сурвалж:
URL: