Чуулган завсарласан хугацаанд хууль тогтоох үүргээ орхихгүй

Чуулган завсарласан хугацаанд хууль тогтоох үүргээ орхихгүй

Чуулган завсарласан хугацаанд хууль тогтоох үүргээ орхихгүй “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Манай бүлэг хуралдаад чуулган завсарлахаас өмнө байнгын хорооны хурал болон УИХ-д идэвхитэй оролцох нь зүйтэй гэж үзсэн. Чуулган хаагдахаас өмнө манай бүлэг “Хуульчийн эрх зүйн тухай хууль”, “Ойн тухай хууль”, “Төрөөс эрдэс баялагийн тухай баримтлах баримт бичгийн тухай хууль”-ийн хэлэлцүүлэгт анхаарал хандуулна.

Манай бүлэг чуулган завсарласан гурван сард хууль тогтоох ерөнхий чиг үүргээ орхихгүй. Энэ хугацаанд зарим яам, агентлагуудын ажилтай танилцана. Мөн ирэх намар чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүд дээр ажиллана” гэлээ.

Г.Хишигсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих