Залуус “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрт ажиллана

Залуус “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрт ажиллана

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв биржийн хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой залуу” хөтөлбөрийн хүрээнд “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрт ажиллах 40 гаруй залуус өнөөдөр Дархан-Уул аймаг руу явах аж.

Тодруулбал, 40 гаруй залуусаас бүрдсэн гурван бригадыг ажилд нь үдэх арга хэмжээ өнөөдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд тус хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн дагуу “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрт нэг сар ажиллахаар болжээ.

Залуусын цалинг нэг сарын 500 мянган төгрөг бөгөөд мөн ажиллах компаниас урамшуулал олгохоор болжээ. Ийнхүү “Ажлын гараа” төслөөр 15 залуу нэг баг болж, нийт 28 баг хөдөө орон нутагт очиж ажиллаж, бүтээн байгуулалт, авто зам, төмөр зам, барилга барих ажилд гар бие оролцож, 21 аймагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураалтад ажиллах аж.


URL:

Сэтгэгдэл бичих