Гурван хүн живжээ
Сүүлийн өдрүүдэд хур бороо ихтэй, үүнийг дагаад голын усны төвшин дээшилсэн. Гэтэл голын усанд амиа алдсан хүний тоо буурахгүй байна. Тухайлбал, Ховд аймгийн Дөргөн сумын усан цахилгаан станцын нууранд 23 настай эрэгтэй A бямба гаригт 14.00 цагийн үед усанд орж байгаад живжээ.
Үүнийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрхийн дөрөвдүгээр баг, Хараа голд 42 настай эрэгтэй Ц усанд живж нас барсан байна.
Булганы Хутаг-Өндөр сумын Хонгорын багт оршин суудаг 66 настай эрэгтэй М Эгийн голын усанд живжээ. Энэ мэтчилэн аялал зугаалгын улиралтай холбоотойгоор усанд живж амиа алдах хэргийн гаралт нэмэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж:
URL: