НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга асан Т.Билэгт АНУ-д ямар ч хагалгаа хийлгээгүй гэнэ

НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг 2011 оны сүүлээс эхлэн  “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлалтай хэрэгт холбогдуулан шалгаж байсан . Энэ үетэй зэрэгцэн  тэрээр АНУ-д эмчилгээ хийлгэнэ, зүрхний хагалгаанд орно хэмээн явсан ч өнөөг хүртэл ор сураггүй болоод байсан юм.

Улмаар түүнийг гадны аль нэг оронд орогнож, байцаалт өгөхөөс зугтсан гэх үндэслэлээр Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Тэгвэл Т.Билэгт  өнгөрсөн Баасан гарагийн шөнө Монголд ирсэн бөгөөд Бямба гарагийн  өглөө гэрээс нь баривчилжээ.  Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Т.Билэгтэд үзлэг хийхэд биед нь хагалгаа хийлгэсэн шарх сорви, ямар нэг ул мөр байгаагүй гэнэ.

Өөрөөр хэлбэл тэрээр АНУ-д ямар нэг хагалгаа хийлгээгүй бололтой.

 

Д.Ганбат /sonin.mn/


URL:

Сэтгэгдэл бичих