Тамхинаас гарвал эрүүл мэндэд тань ямар өөрчлөлт гарах вэ?

Тамхи хүний эрүүл мэндэд хор нөлөөтэйг мэдсээр байж тамхиа татсаар…

Хэрвээ та тамхинаас гарвал эрүүл мэндэд тань ямар өөрчлөлт гардгийг эрдэмтэд тогтоожээ.

24 цагийн дотор: Зүрхний бахын сэдрэл цөөрч эхэлнэ.

48 цагийн дотор: Мэдрэлийн төгсгөлуүд төлжиж эхэлнэ. Гар хөлийн цусны эргэлт сайжирна Амтлах, унэрлэх чадвар эрс өөрчлөгдөнө

72 цагийн дотор: Амьсгалахад хялбар болно. Уушгины багтаамж нэмэгдэж эхэлнэ.

2-2.5 долоо хоногийн дотор: Уушигны үйл ажиллагаа 30 хувиар нэмэгдэнэ. Зүрхний бахын эрсдэл эрс буурна. Цусны эргэлт үргэлжлэн сайжирна.

1-9 сарын дотор: Ханиах, хамар битүүрэх, сульдах, амьсгал давчдах нь багасч уушигны намираа эд нөхөн төлжиж, салсыг гадагшлуулах чадвар сайжран уушгийг цэвэрлэж, халдварыг бууруулна. Биеийн нийт энергийн түвшин нэмэгдэнэ. Таван жилийн дараа хавдрын эрсдэл үлэмж багасна. Зүрхний өвчний эрсдэл эрс буурна.

10 жилийн дараа гэхэд хавдрын урьдал эсүүд эргэн хэвийн байдалд орно. Тамхитай холбоотой бусад хавдар уүсэх эрсдэл багасна.


URL:

Сэтгэгдэл бичих