НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг баривчилжээ

НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг баривчилжээ

Эмчлүүлэхээр хилийн дээс алхсан гэгдэж байсан НИХТ-ын дарга асан Т.Билэгт баасан гаригийн шөнө эх орондоо иржээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан бямба гаргийн өглөө гэрээс нь баривчилж 461-р ангид аваачсан байна байна. Өнгөрсөн сарын сүүлээр АТГ-аас Н.Билэгт АНУ-д цагаачлах өргөдөл гаргасан гэж мэдэгдэж байлаа.

Монголоос гарч яваад хоёр жил болсон учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч “Хэргээс зугтаагүй. АНУ-д зүрхний хагалгаанд орсон. Эмчилгээгээ дуусгаад ирнэ” хэмээсэн удаатай. Харин түүний биед үзлэг хийсэн цагдаа “Ил харагдах шарх сорви” алга гэжээ.

Түүнийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон хэргээр АТГ шалгаж байгаа юм. Одоогийн байдлаар 14 хоногийн хугацаатай баривчлаад байгаа. Энэ хугацааг сунгах эсэх нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалах бололтой.

 

Б.Ялгуун


URL:

Сэтгэгдэл бичих