Өндөгний хэмжээтэй мөндөрт цохиулан 24 хүн гэмтэв

Өндөгний хэмжээтэй мөндөрт цохиулан 24 хүн гэмтэв

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өнгөрсөн пүрэв гарагийн орой 18:00 цагийн орчимд хүчтэй салхилж, түр зуурын аадар бороо орох үеэр том хэмжээтэй мөндөр буужээ.

Байгалийн онц аюултай энэхүү үзэгдэл богино хугацаанд болсон хэдий ч тус суманд орсон мөндөр тахианы өндөгний хэмжээтэй байсан тул Түшиг сумын Засаг даргын Тамгын газар, сургууль, эмнэлэг, соёлын төв, айлуудын байшингийн дээвэр нурж, олон газрын цонхны шил хагарч, 24 хүн бэртэж гэмтсэн байна.

Түүнчлэн мөндөрт гахай, тахиа олноороо цохиулж үхсэнээс гадна ургац ихээр гэмтсэн байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар Түшиг суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, гамшгийн хор хохирлыг арилгах, гамшгийн эсрэг арга хэмжээ авах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлын хэсгийг байгуулан учирсан хохиролын хэмжээг нарийвчлан гаргахаар ажиллаж байна.

Г.Түмэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих