Багшийн хөгжлийн ордонг хэр барьсан бэ
БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгобаярын нэрийг байнга сануулах Багшийн хөгжлийн ордон хэл ам таталсаар байна. Төсвийн 6.2 тэрбумаар баригдсан гэж байгаа ч өнгөрсөн өвөл золтой л хөлдчихөөгүй. Ирэх өвлийг яаж давах нь эргэлзээтэй болсон. Сарампай амбаар шиг энэ барилгыг засаж янзалья гэвэл ахиад 3-4 тэрбум гарах тооцоо гарчээ. УИХ-ын сонгуулийн өмнө сайд асан Ё.Отгонбаяр тухайн үед Ерөнхий сайд байсан С.Батболдтой улаан тууз хайчлан байж нээсэн ордон өдгөө ордон биш болсон. Энэ барилгыг хэн барьсан их сонирхолтой. Явж явж нэг солонгос нөхөр барьсан болж байгаа. Монголд аялал жуулчлалын визээр ирсэн хүн төсвийн 6.2 тэрбумыг аваад том объект барина гээд баллаад хаясан гэхээр гайхаад баршгүй. Одоо тэр солонгосоор засуулах уу Ё.Отгонбаяраар янзлуулах уу гэдгийг АТГ шийдэх болж.
NUUTS.MN
URL: