Н.Хүрэлсүх нарыг хоригдсоныг Н.Алтанхуяг мэдээгүй байсан гэнэ үү
“Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүхийг нягтлан бодогч нартай нь цагдан хорьсон гэх мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээгүй сууж байсан нь хачирхалтай санагдана. Хамгийн түрүүнд мэдэх ёстой хүн бол Ерөнхий сайд баймаар юм. Ногоон хөгжлийн яаманд харьяалагдах дээрх хүмүүсийг хорьчихсон байна. Ямар үндэслэлээр, яагаад хорьсон талаар Ногоон хөгжлийн сайд С.Оюун асуухад, Ерөнхий сайд “Би мэдэхгүй байна. Яагаад хорьсон асуудлыг өөрөө тодруул” гэсэн үүрэг даалгавар өгчээ. Дээрх хүмүүсийг албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний мөнгө шамшигдуулж, тэр мөнгөөрөө байр, машин авсан хэмээн буруутгаж Цагдан хорих 461-р ангид хориод удаж байгаа юм. http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9800 |
URL: