Хормын дотор шүдээ цайруулья гэвэл…

Танан цагаан шүдтэй байя гэвэл тамхи, кофе, өтгөн цайнаас татгалзах хэрэгтэй.

Эдгээр зүйл таны шүдэнд өнгөр тогтоохоос гадна шүд болон буйлыг өвчлүүлэх, үрэвсэл үүсгэх сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ удаа танд шүдийг хэрхэн цайруулах тухай дараах зөвлөгөөг хүргэж байна.
Та шүднийхээ сойзонд бага зэрэг сода түрхээд, дээр нь хэдэн дусал нимбэгний шүүс дусаагаад, шүдээ угаагаад үзээрэй. Шүдний чинь өнгө хормын дотор л сэргэнэ.
Мөн ямар ч хор нөлөөгүй, байгалийн гаралтай шүд цайруулагч ногоо болох хаш буюу чэсийг хүйтэн усанд угаагаад бага зэрэг хатааж шарах шүүгээнд хальсыг нь харлатал жигнэнэ. Дараа нь түүнийгээ хөргөж, машиндана.
Жижиглэсэн хаш ногоон дээрээ 2-3 хоолны халбага давс нэмж хутгаад, хөргөгчинд хадгал.
Ингэж бэлтгэсэн зуурмагаараа өглөө бүр шүдээ цэвэрлэвэл үр дүн нь сода, нимбэгний шүүснээс ч илүү байх болно. Хашийн зуурмаг шүдийг цагааруулахаас гадна шүд буйлны өвчлөлөөс хамгаалах гайхалтай хамгаалагч болдог аж.

URL:

Сэтгэгдэл бичих