Урт наслахыг хүсвэл унтаж амрах хэрэгтэй

Ихэвчлэн эрчүүд нойр дутуу явдаг. Зарим эрэгтэй орой бүр шоудаж, ажил ихтэй үедээ хонож ажиллахаас өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл үүний үр дагавар нь ямар аюултай болохыг танд зөвлөж байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнд хорт хавдар, цусны даралт, нойргүйдэл, ядаргаа нь цөм нойргүйдлээс үүдэлтэй болох нь батлагджээ.  Мөн дутуу нойртой явах нь түргэн хөгшрөх шалтгаан болдог байна. Тиймээс та урт наслахыг хүсч байгаа бол бүтэн нойртой хонохыг хичээгээрэй. Хэрэв та өнөөдөр дутуу нойртой явж байгаа бол маргааш заавал хангалттай хэмжээгээр нөхөж авах хэрэгтэй.

Харин амралтын өдрийг бүрэн нойрондоо зориулж, хүссэнээрээ унтаж ядаргаагаа тайл. Гэхдээ энэ нь дандаа унтаад бай гэсэн үг бас биш шүү. Амралт зугаалга нь ядаргаа тайлах аргуудын нэг. Иймд та өөрт зав гаргаж агаарт гарвал орой тун сайхан амарна гэдгийг зөвлөх байна.

URL:

Сэтгэгдэл бичих