“Яагаад?” үеийнхнээр хүний нөөц бүрдүүлэх талаар эхний алхмыг мэдэж байх хэрэгтэй. Хамгийн шилдэг ур чадвартай хүмүүсийг татаж, хүний нөөц бүрдүүлэхийн тулд үндсэн элементүүдийг тодорхойлж, тэдний хэл, үнэт зүйлсийг нь ярьж, ойлголцох үр дүнтэй харилцааг бий болгох хэрэгтэй.
Мянган жилийн мэргэжилтнүүд ба сошиал медиагийн хэрэглээ.
Мянган жилийн мэргэжилтнүүд буюу залуу үеийнхэн сошиал нетворк буюу нийгмийн сүлжээ, сошиал хэрэгслүүд болон технологиудыг хэрэглэх нь улам бүр нэмэгдэж байгааг нуух аргаггүй. 2010 оны судалгаагаар залуу үеийн 75% нь сошиал медиа сайтуудад идэвхитэй ханддаг ба блогийг өдөр тутмын сонин шиг ашигладаг цахим хүн амын 41%-ийг эзэлдэг байна. Сошиал медиагаар хүний нөөц бүрдүүлэх арга хаа сайгүй дэлгэрээд байгаа ч танай үүрэг бол тодорхой мэдээлэл түгээх, энэ үеийнхний ажил, амьдралын талаар хүлээлттэй яриа үүсгэх мессеж илгээх, хэрхэн хослуулах талаар бодох хэрэгтэй. Өнөөгийн өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа хүлээлттэй үед ажлын байрны үйлдвэрлэл гэдэг бол маргаашийн ур чадвар өнөөдөр шаардлагатай бол тэр орон зайг нөхөх гайхалтай боломж юм. Хүний нөөц бүрдүүлэх ямар ч харилцаанд таны хайж байгаа мэргэжилтний сэтгэлгээ, сэдэлжүүлэлт, урамшууллыг ойлгох, тэдгээртэй холбогдох стратегийг боловсруулж, гүйцэтгэх хэрэгтэй. Хэрэв мэргэжилтнүүд “яагаад” үеийнхний тухай олон буруу ойлголттой бол дахиж бодож үзэх хэрэгтэй.
“Гоёх дуртай” үеийнхний төгсгөл
“Гоёх дуртай” үеийнхэн гэж нэрлэгдээд байгаа үнэтэй их сургууль, коллежийн боловсролын зэрэг авсан олон хүмүүс “гоёхоо” зогсоож эхэлж байна. Тэд зах зээл дээрх хамгийн муу ажилд ч орж байна шүү дээ. Ажил олгогч байгууллагуудын хувьд туршлагатай ажилчдын хүлээж авдаггүй ажлыг тэдэнтэй ижил цалин санал болгож өндөр ур чадвартай, өндөр боловсролтой ажил горилогчдыг татаснаар өнөөгийн зах зээлийг илүү өрсөлдөөнтэй болгож байна.
Гэхдээ энэ бол залуу “яагаад?” үеийнхнийг ашиглаж, мөлжих тухай биш юм. Үнэндээ бол ажил олгогч мэргэжилтнүүдийн хүний нөөц бүрдүүлэх хамгийн чухал сэдэв болчихоод байгаа юм. Шинээр төгсөж ажилчдын эгнээнд шилжиж байгаа хүмүүсийг удирдахад амар байдаг. Үр дүн нь ямар ч бай, ажил хийлгэх шийдвэр гаргахдаа тэднийг үргэлж эргэх холбоогоор хангаж, ажилд авах үйл явцыг тодорхой ойлгуулж, манлайлах хэрэгтэй. Энэ нь тэднийг илүү мэдээлэл сайтай ажил хайгчид, илүү сайн ажил горилогч нар болоход нь туслах болно.
Сошиал медиа маркетинг нь залуу ажил горилогчидтой холбогдох, тэдний албан тушаалын өсөлтийг мэдэх үр дүнтэй арга бөгөөд тэдэнтэй холбогдох зөв боломж юм. Ажил хайх алхмууд болон ажлын байрны талаарх мэдээллийг Facebook, Twitter болон бусад эх сурвалжуудаар мэдээлэл түгээх нь тэднийг идэвхитэй байлгах, танай компаний брэндтэй холбогдох боломжийг олгоно. Мөн залуу авъяас чадвартай, боломжит ажил горилогчид байж болох тэдний найзуудын сүлжээнд ч мэдээллээ түгээх талаар бодож үзэх хэрэгтэй. Томоохон хүний нөөц бүрдүүлэгч нар тэдгээр залуу үеийг сургах, тухайн ажил үүргийг ойлгуулах, дараагийн алхмаа хийхэд туслах боломж болгон ашиглаж байна. “Том зураг”-т анхаарал хандуулах нь чухал боловч түүнийг бүрдүүлэх деталь хэсгүүд маш чухал юм. Амжилтын түүхүүдээ сошиал нетворкүүдээр дамжуулан хуваалцсанаар залуу үеийн ажилтнуудад анхаарал тавьж, тэдэнд ямар хүлээлт байгааг мэдэх, тэдгээр хүлээлтийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Блог болон YouTube видеонууд нь залуу үеийнхэнд хүрэх, тэдэнд “мессэж” илгээх маш чухал аргууд юм.
biznetwork.mn