Р.Гончигдоржийн санаачилсан хууль батлагдсанаар А.Сүхбат Дархан аварга, Д.Мөнх-Эрдэнэ Улсын Аварга болохоор боллоо
УИХ-ын чуулганы өчигдрийн /2013.07.05/ нэгдсэн хуралдаанаар эхлээд Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан билээ.
Уг хууль батлагдсанаар улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох, түүнчлэн улсын далай аварга цолыг хасахаар болж байгаа юм.
Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-д элссэн А.Сүхбат дархан аварга цол хүртэж буй бол хуулийг санаачлагчийн нутаг нэгт Д.Мөнх- Эрдэнэ улсын аварга болох ажээ.
А.Ганхүү /sonin.mn/
URL: