Дэвид Бекхэм хүүгийнхээ сургуулийн гүйлтийн аварга болов
Бекхэмийн гэр бүлийнхэн Лондонд хүү Крузийн сургуулийн спортын өдөрлөгт оролцжээ. Эцэг эхчүүдийн дунд 100 метрийн богино зайн гүйлтийн уралдаан зарлаж тэд гүйсэн аж. Мэдээж, 38 настай домогт хөлбөмбөгчин маань түрүүлж алтан медалийн эзэн болсон байна. Мөн түүний эхнэр 39 настай Викториа оролцож ээжүүдийн тэмцээнд хоёрт орж цагийг хөгжилтэй өнгөрүүлжээ. Тэдэнтэй хамт гүйсэн нэгэн эцэг хэлэхдээ “Тэд бусад эцэг эхийн адил энгийн л хүмүүс, Гэхдээ Бекхэм энэ тэмцээнд хялбархаан хожлоо. Тэр бусад аавуудыг хол илүү гүйцэж түрүүлсэн шүү” гэжээ.
С.Гэрэлээ
WWW.ZONE.MN
URL: