Баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлнэ
Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг энэ сарын 7-ны ням гаригт Урианхай сурын харваагаар эхлүүлэх аж.
Энэ жилийн наадмаар Урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорих юм байна.
Харин маргааш нь Буриад сурын харваа болно. Буриад сурын харваанд 200 гаруй харваач оролцохоор бүртгүүлжээ.
Үндэсний сурын харваа долдугаар сарын 10-нд сурын талбайд нээлтээ хийнэ. Үндэсний сурын харваанд 400 гаруй харваач цэц мэргэнээ сорих бөгөөд үүнээс 160 гаруй нь хүүхэд юм байна.
Хүүхдийн сурын харвааг найм хүртэл, 9-11, 12-17 гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулахаар болжээ. Үндэсний сурын харваанд оролцох харваачдыг долоо, наймны өдрүүдэд бүртгэнэ.
URL: