Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийлээ

Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүтээн байгуулалтын болон цаг үеийн ажлын явцын талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ.

Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох  ажлын хүрээнд Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 107 км урт, 45.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын ажил бүрэн хийгдэж дуусаад ашиглалтанд ороход бэлэн болоод байна.

Нийслэлийн түгжрэл ихтэй уулзваруудыг шинэчлэн засварлах, босоо, хөндлөн чиглэлд хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Өргөөгийн уулзваруудыг 4 замын уулзвар болгон шинэчилж, ашиглалтад оруулсан ба Хүй долоон худгийн  8,5 км авто замын ажил бүрэн дууслаа.

540.0 сая гаруй ам.долларын өртөгтэйгөөр хийгдэж байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 217 км төмөр замын барилгын ажилд 500 гаруй хүн, 250 гаруй техник, машин механизм ажиллаж байна. Барилгын ажлын явц 18.8 хувьтай байна  гэж  Ерөнхий сайд мэдээллээд  УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өглөө  гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих