Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд өгөх санамж
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалт хийгдсэн 195 төсөл хөтөлбөр байгаа бөгөөд эдгээрт оролцож тендер ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд нийтлэг тохиолдож байгаа алдаа зөрчлүүдийг шүүж, санамж гаргалаа.
Санамжид санхүүгийн чадавхийн үнэлгээ, ерөнхий нөхцөл магадлах, тендерийн баталгаа, техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх, тендер ирүүлэх болон хүчинтэй байх хугацаа, тендерийн материалд заасан бусад шаардлагын хувьд аж ахуй нэгжүүдийн гаргадаг нийтлэг 64 төрлийн алдааг дэлгэрүүлэн тайлбарласан юм гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
-Санхүүгийн чадавхийн үнэлгээ
-Ерөнхий нөхцөл магадлах
-Тендерийн баталгаа
-Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх
-Тендер ирүүлэх болон хүчинтэй байх хугацаа
Тендерийн материалд заасан бусад шаардлага зэрэг зөвлөмжийг доорхи холбоотой файл хэсгээс татаж авж үзнэ үү.
URL: