Наадмын хуушуурыг нөөцийн махаар хийнэ
Нөөцийг махыг энэ сарын 15 хүртэл худалдаалах байсан боловч борлуулалт бараг зогсчээ. Мөн ямааны мах их хэмжээтэй үлдсэн юм байна. Тиймээс наадмын хуушуур хийхээр төлөвлөж Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хуушуур хийх зөвшөөрөл авах аж ахуйн нэгж, иргэдэд нөөцийн мах авахыг санал болгожээ. Тиймээс хуушуур хийхэд амар болгох үүднээс гулуузаараа байгаа махыг шулж машиндаж эхэлсэн байна.
Б.Мөнхнар /eagle.mn/
URL: