Гэмт этгээд согтуудаа хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлжээ
Чингэлтэй дүүргийн татварын байцаагч амиа алдсан хэрэгт нэг хүнийг нэмж шалгаж эхэллээ.
Тодруулбал, сэжигтэн Ч.Т-г хэрэг үйлдэхэд хүргэсэн Б-гээс байцаалт авч эхэлсэн байна.
Ч.Т нь “Миний нөхрөөс холд гэж олон удаа анхааруулсан. Би бага насны хүүхэдтэй учраас нөхрөө явуулмааргүй байсан. Тэгээд архи ууж зоригоо чангалж байгаад талийгаачийн амь насыг хөнөөсөн” гэж мэдүүлжээ.
Түүнчлэн нөхөр Б-тэйгээ амьдраад жил болсон ч гэрлэлтийн баталгаагүй байжээ.
Түүнчлэн гэмт этгээд талийгаачийг худал хэлэн утсаар дуудаж, тус байранд хөнөөсөн нь тогтоогджээ.
Хэргийг УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.Мянган
URL: