Ашиглалтад ороогүй барилга шатав

Ашиглалтад ороогүй барилга шатав

Хэдхэн сарын өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх “Орчлон” хорооллын орон сууцанд гал гарснаас олон айл хохирол амссан.

Орон сууцны дулаалгын хөөсөнцөр нь галд тэсвэргүй байснаас болж ийнхүү нэг орц бүхэлдээ шатсан байдаг.

Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад Баянгол дүүргийн I хороо, “Алтай” хотхоны 27 дугаар байрны гадна тал шатсан байна.

Уг мэдээллийн дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасаг ажиллаж галыг унтраажээ.

Энэхүү барилга нь шинээр баригдсан бөгөөд 12 давхар аж.

Барилгын баруун талын гадна хэсгийн 1-12 давхар хүртэл 360 ам.метр хөөсөнцөр, вакум цонхнууд бүгд шатаж багагүй хохирол дагуулсан байна.

Гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж буй юм.


URL:

Сэтгэгдэл бичих