Асуулт фото аялал 2013 – Бид хамтдаа ихийг бүтээнэ
Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, www.asuult.net сайт болон IC CREATIVE DIVISION студи-с хамтран зохион байгуулж буй “АСУУЛТ ФОТО АЯЛАЛ – 2013” арга хэмжээ 2013 оны 7-р сарын 7-ны ням гаригт 9 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээний зорилго нь мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч залуусын хүрээг өргөжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцож ур чадвараа сайжруулах, цаашид энэ чиглэлдээ хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Энэ жилийн фото аялалд мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчид, фото модел болох хүсэлтэй залуучууд, вэб сайтын гишүүд нийт 350 хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөн хэмжээнд, ашгийн бус зорилгоор зохион байгуулахаар төлөвлөж байна.
Facebook events
https://www.facebook.com/events/288168604661844/
Facebook oficial group
https://www.facebook.com/groups/477414485664020/
Asuult photo tour 2011 video
http://www.youtube.com/watch?v=tPNmQjJRNZE
Asuult photo tour 2012 video
http://www.youtube.com/watch?v=Ly_ahwuecuY
Asuult photo tour video
http://www.youtube.com/watch?v=zRgix6A86GA
http://www.youtube.com/watch?v=ZTABjVKRqjA
http://www.youtube.com/watch?v=3fj0Z2Oh2ew
Аяллын хөтөлбөр:
07:30 Сүхбаатарын талбай дээр аялагчид цуглаж эхэлнэ
08:00 Аялагчдад малгай, футболк түгээнэ
08:40 Бүгд хамтдаа Чингис хааны хөшөөний урд дурсгалын зураг татуулна.
09:10 Аялагчид 20 хүний бүрэлдэхүүнтэй багуудад хуваарилагдан автобуснуудад хуваагдан сууцгаана.
09:30 Гэрэл зургийн талаар богино хэмжээний видео танилцуулга МҮХАҮТанхимын байран дээр
10:30 Viva City хороололоор зочилно
11:20 Манзуширийн хийд рүү хөдлөнө
13:00 Нээлт
• Асуулт.нет үндэслэгч – Эрхэмчухал
• Канон брэндийн төлөөлөгч
• Хужирт брэндийн төлөөлөгч
13:20 Дуучин Чойжоо
13:30 Ивээн тэтгэгчдийн нэрэмжит зургийн тэмцээн зарлана
13:40 Өдрийн хоол
14:20 IC CREATIVE студи Fashion зураг авалт хийж үзүүлнэ.
14:50 Matrix 360 effect зураг авалт (Бүх аялагчдыг хамарна)
15:40 Чөлөөт цаг
• Jumping Clay
• Ceramic Art Studio
• Дартс
• “IC FASHION” Гэрэл зургийн үзэсгэлэн
• Ивээн тэтгэгчдийн нэрэмжит гэрэл зургийн тэмцээнд идэвхтэй оролцох
18:00 Оройн хоол
19:00 Загварын шоу
• BESS TAILOR – Хувцас загварын урлан
• МОНГОЛ MODEL- – Загварын агентлаг
• ANARA’S MAKEUP – Нүүр будалтын студи
• BAYRAA – Поларис клуб мастер үсчин
• Монголын үндэсний дуу бүжгийн эрдэмийн чуулга
19:30 Гэрэл зургийн тэмцээнүүдийн бүтээлүүдийг хүлээж авна
19:50 Дуучин Хонгор ая дууны мэндчилгээ
20:10 “Гэрэл зургийн үүсэл хөгжил” видео танилцуулга
20:25 IC Fashion зураг авалтын үр дүнг танилцуулах
20:40 Ивээн тэтгэгчдийн нэрэмжит тэмцээний ялагчыг тодруулж, шагнал гардуулах ёслол
21:10 Хаалтын ажиллагаа
21:30 DJ AMARAA’s Set
21:50 Галын наадам
22:00 Сүхбаатарын талбай руу хөдлөнө.
2013 оны 7-р сарын 7-ны өглөө 08:00 цагт Сүхбаатарын талбайд цугларна.
Ерөнхий ивээн тэтгэгч: Канон брэнд
Ивээн тэтгэгч: Хужирт байгалийн эрдэст цэвэр ус
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч: SBN телевиз
Ерөнхий зохион байгуулагч: Асуулт.нет, IC CREATIVE DIVISION
URL: