Тендерт оролцогчидод өгөх заавар зөвлөмжийг сайжруулна

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нарын шуурхайг 14 хоногт нэг удаа хийдэг байсан бол одоо өглөө бүр хийж байхаар болжээ.
Өнөөдрийн шуурхайгаар тус газрын Худалдан авалт хариуцсан орлогч дарга Ү.Энхтайван Тендерийн нээлт, үнэлгээ зэрэг сонгон шалгаруулалтын ажлыг бүх үе шатанд нь хурдасгах, аж ахуйн нэгжүүдийн чадамжийг дэмжих, жижиг алдаанаас болж тендерт амжилтгүй оролцох байдлыг бууруулах тал дээр онцгойлон анхаарч,тендерт оролцогчдод өгөх заавар, зөвлөмжийг сайжруулж ажиллахыг үнэлгээний хорооны нарийн бичиг нарт анхаарууллаа.
Цэцэрлэг, сургуулийн засвар зэрэг богино хугацааны ажлуудыг чанартай хийлгэх үүднээс аж ахуйн нэгжүүдийн чадавхийг нягтлан үзэх, ажлын явцыг тухай бүрт нь мэдээлж, хүндрэл саадыг шуурхай шийдвэрлэх, 2014 оны бүтээн байгуулалтын ажлын зургийн даалгаврыг эрчимжүүлэх талаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлж ажиллах шаардлагатай байгааг онцолсон байна.
Түүнчлэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар байршлаа сольж нүүх гэж байгаатай холбоотой тендерт оролцогчдод хүндрэл төвөг учруулахгүй байхаар ажлаа төлөвлөж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих