Беларусь улсын иргэн мөнгө угаасан нь тогтоогджээ

Беларусь улсын иргэн мөнгө угаасан нь тогтоогджээ

Беларусь улсын иргэн Александр Сергеевич Соловьевийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Энэ хэрэгтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллээр сэжигтэн нь их хэмжээний ам.долларыг ОХУ-ын арилжааны банкнаас манай улсын нэр бүхий банкаар дамжуулан оруулж ирсэн байна.

Тиймээс ОХУ-ын Москва хот дахь хууль хяналтын байгууллагад Александр Сергеевич Соловьевийн хил дамнуулан мөнгө угаасан шалтгаан, мөнгөний эх үүсвэр, нөхцлийг шалгах албан даалгаврыг ирүүлээд байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр А.С.Соловьев нь манай улсад “Казмонконтакт” тэргүүтэй таван охин компани байгуулан ажилласаар долоон жил болж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих