Наадмын өмнө хаалттай байгаа бүх замыг нээнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар Сэлбийн хойд гүүр, Доржийн гудамж, Жуковын урд уулзвар, Дунд голын замууд засвар, арчлалтын улмаас хаалттай байна. Доржийн гудамжийг өнөө өглөөнөөс эхлэн хааж, хучилтын ажил хийх бөгөөд “Home Plaza”-аас баруун тийш 440 метр замыг гурван хоногийн дараа нээх юм.
“Беринг” ХХК ажлыг гүйцэтгэнэ. Жуковын музейн урд уулзвараас зүүн тийш 1 км замын хойд урсгал мөн хаалттай байна. Түүнчлэн Энхтайваны гүүрний баруун талын Петровисын шатахуун түгээх станцийн уулзварт суурь асфальтбетон хучилт хийхээр 19-р хорооллын үйлчилгээний төв хүртэл 840 метр замыг өнөө өглөөнөөс эхлэн хаалаа.
Уулзварын хучилтыг хийж, маргааш өглөө гүүрний доогуур хаалттай байгаа 500 метр замыг нээх юм. Энэ замд өнгө хучилт хийгээгүй, суурь хучилт хийснээр ийнхүү түр нээж байна.
Үндэсний их баяр наадмын өмнө автозамын засварын бүх ажлыг дуусгаж, замуудыг нээнэ. Тиймээс хотын зүүн хэсэгт баяр наадмын өмнө ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байна гэж Нийслэлийн Автозамын газраас анхаарууллаа.
URL: