“Хятад луу” ресторан МАН-ынхныг жоомоор хооллож байна

Монгол ардын намын нөхдүүд хоол идэнгээ хол ойроос ирсэн хүмүүстэй үг солихдоо хажуудаа байгаа хоёр рестораныг голдуу сонгож ордог. Үүний нэг нь “Хятад луу” ресторан юм. Дотроо хэд хэдэн VIP өрөөтэй энэ ресторанд Монгол ардын намын кадрууд, аппаратын ажилтнууд байнга хооллож байдаг юм. Гэтэл энэ ням гарагт тус рестораны төмстэй үхрийн шарсан махнаас жоом гарч хавь ойрынхныгоо сандаргав.

Энэ төрлийн зөрчил байнга шахам гарсаар Мэргэжлийн хяналтынхан бүр дөжирсөн гэх юм билээ. Иймээс Мэргэжлийн Хяналтын газарт мэдэгдээд ч тусыг олж эс мэдэх учир монголчууд, ялангуяа Монгол ардын намын нөхдүүд ходоодоо өөрсдөө л хамгаалж байхгүй бол горьгүй байдал үүсжээ. Харамсалтай нь, өнөөдөр монгол хүний ходоод 250-хан мянган төгрөгийн үнэтэй. Монгол улсад “Хоолноос хор, хог илэрлээ” гэсэн мэдээллийн мөрөөр шалгаад шалгаад тавьдаг эцсийн дүн нь 250 мянган төгрөгийн торгууль л байдаг.

Хүнээ дээдэлдэг улс орнуудад энэ нь төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэгддэг. Герман, Орос улсад гадаад иргэд нийтийн хоолны бизнес эрхэлнэ гэвэл зөвшөөрөл өгдөггүй. Зөвхөн байнгын визтэй хүнд л олгодог байх юм.

Манайд энэ бүхэн эсрэгээрээ. Монгол хүн хоолны газар байгуулаад үйл ажиллагаа явуулъя гэхэд өч төчнөөн шат дамжлага, аваа өгөөг давж гарах хэрэгтэй болдог. Тэдний хөөцөлдөөд олж дийлэхгүй байгаа юм бүхнийг хятад, солонгосууд нүд ирмэхийн зуурт гартаа оруулчихсан байдаг. Ямар сайндаа л Солонгосын телевизээр гадаадад хоол зараад баяжсан жишээг Монголд ажиллуулж байгаа хоолны газраар төлөөлүүлэн үзүүлж байхав дээ. Тэд хамгийн сайхан хоолыг бидэнд зориулж бэлддэг бол сайхан байна. Гэтэл бохир заваан орчинд үйл ажиллагаа явуулдаг, хоолноос нь байнга жоом шавьж гарч байна. Тэдний эгнээг манлайлагчид нь “Бээжин нугас”, “Ян ши дэ”, “Ханамаса”, “Дундадын луу” гээд дан монголчуудын танил хоолны газрууд. Энэ тэргүүн фронтод нь “Хятад луу” хэмээх МАН-ынхны үйлчлүүлж дассан нэгэн ресторан жоомтой хоолоороо нэмэгдэв. Хятадууд гүзээг химийн бодисоор мулзалдгаас эхлээд олон асуудалд орооцолдож байсан ч “үг сонсохгүй” байна. Тэр бүү хэл хоолондоо жоом байгааг хэлсэн монгол бүсгүйг олуулаа нийлж зодсон хэрэг ч Чингэлтэй дүүргийн цагдаад шалгагдаж байсан.

Энэ бүхэн эцсийн дүндээ монгол хүний ген, удмын санд нөлөөлнө. Бидний идэж буй хоол бие махбод, цусанд маань өөрчлөлт оруулна. Хятад хоолны газар олноороо бий болсон нь хүнсний дайны нэг тактик байж мэднэ. Ийм учраас хятад, солонгос эзэнтэй хоолны газруудаас холуур тойрч явцгаая, монголчууд аа.

Б.Эрдэнэ
масс

URL:

Tags:

Нэр: chouqin Огноо: 24 May 2018

Your home is valueble for me. Thanks!?

Нэр: best and cheapest essay writing service Огноо: 21 July 2018

Mieux vaut ГЄtre que paraГ®tre.

Нэр: web robots scraper Огноо: 24 July 2018

Quand la poire est mure, il faut qu’elle tombe.

Нэр: BorisovSokrat1996Moict Огноо: 1 March 2019

vendo is peru

54a1 i use it indian is

Нэр: JdanovaEneida92Moict Огноо: 21 March 2019

pfizer is patent uk

4111 be soft is in uk

Нэр: ZaharovAndrian92Moict Огноо: 30 March 2019

is urologue

6824 there at form is

Нэр: JuravlevEvfimii1994Moict Огноо: 1 April 2019

is philippines for sale

6328 kaufmarkenname is

Сэтгэгдэл бичих