Шумуул ямар хүний цусыг сордог вэ? Талаар их сонирхолтой нийтлэл байна шүү.
За ойрын хэдэн өдрүүдийн халууныг хэлэхүү. Шөнө ч унтаж чадахаа байх нь ээ. Цонхоо онгойлгохоор хэдэн вампирууд нь өөрийгөө нуухгүй бол бид зүү шиг хошуугаа нуухгүй гээд л ороод ирэх юм. Би ч яах вэ нэг хэвтэхээрээ тас үсэрдэг болохоор амар юм. Гол нь өглөө сэрэхэд хайрт цус сорогчид маань хамаг хөнжил хучлагаа тийчлэж хаяаад унтах намайг тоож нэг шиншлээгүй мөртөө харин дүүг маань ч нэг сайхан зоогложээ хө. Яагаад юм болоо? Монголчууд бидний дунд нэг бол муу цустайг нь нэг бол сайн цустайг нь сордог үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдагдаа… тэгвэл би энд хэд 3 материал эргүүлж үзэн үүний талаар сийрүүлэн бичлээ хө.
За унтах гэхээр чихэнд чийртэй нь аргагүй исгэрэх шумуул нь нэг секундэд далавчаа бараг 500 удаа дэвэх аж. Ойролцоогоор 150 сая жилийн настай энэ шавьжид мэдээж эр эм байх нь тодорхой. Харин хэн цус сороод байнаа. Эм шумуул цус сордог юм гэнэ. Уул нь ч хоёулаа л цэцгийн балаар хооллодог амьтад юм байна. Даанч амьдралын шаардлагаар гэхүү аргагүй байдлаар эм нь вампир болж хүмүүсийн хараалыг үүрэх лай ланчигтай амьтан болоод төрчиж. Цусыг үр төлөө бөөцийлж өндөгөө гаргахад хэрэглэдэг гэнэ. Тэрнээс хөөрхий нээх уугаад найрлаад байсан зүйлч байхгүй л юм байна.
Өндөгөө тэжээх цусаа сонгохдоо цаадуул чинь бас хэн дуртайг сороод байдаггүй бололтой. Тодорхой шалгуур тавьдаг аж. Тайлбарлахаасаа өмнө эхлээд нэг юм хачирлаадхая. Ихэнх шавьж ер нь ямар орчинд өсөн торниж үрждэг билээдээ. Мэдээж хүмүүс биднийхээр жаахан заваан гэгдэх хүмүүс бидэнд тааламжгүй орчиныг сонгох авч тэдэндээ бол тусгай зэрэглэлийн тансаг хаус л гэсэн үг. Үүний нэгэн адилаар шумуулын сорох цус нь нүүрстөрөгчөөр баялаг байх ёстой ба мөн цусан дахь нүүрстөрөгчийн нэгдэлд 1-octen-3-ol гэгдэх нэг төрлийн спиртний нэгдэл ордог байна. Энэ зөөлөн спиртний төрлийг мөөгний спирт гэдэг ба үнэртэй ус зэрэг бага процентийн химийн нэгдэлд агуулдаг аж.
За тэгэхээр цаадуул чинь пиво хэрэглэсэн эсвэл хурц нялуун үнэр бүхий хоол идсэн бүр эсвэл сүрчиг түрхсэн хүнрүү илүү хандрахаа андахгүй сайн мэддэг байх нь. Бас болоогүй ээ хөлсний үнэр чинь арьсанд чинь нэвчсэн байгаа бол авралгүй юм байна. Статистик судалгаагаар эрэгтэй тэр дундаа 1-р бүлгийн цустай илүүдэл жинтэй хүмүүс илүү ихээр хазуулсан байна гэнээ. Гэхдээ надад бол энэ 3 шинж нь бүгд л байна. Гол нь ягаад дүүг маань хазав гээд бодоод байсан чинь эмэгтэй болохоороо эмэгтэй нялуун гоё үнэр үнэртээд дээр нь толгой дээгүүрээ хөнжилөө чулуудаад унтчихаар чинь ямар олигтой хүчилтөрөгч амьсгалж чадах вэ дээ. Амьсгалж гаргасан нүүрстөрөгчөөр баялаг агаараа л буцаад сороод бас халууцаад байхаар чинь харанхуйд надаас илүү тэр шумуулнуудад гэрэлтэж мэдрэгдэх нь ойлгомжтой боллоо хөөрхий.
Хазуулсаны дараа загтанах нь үнэхээр тамтай шүү. Энэ нь түүний ялгаруулдаг шүлстэй салшгүй холбоотой ба уул нь гол зорилго нь цусыг бүлэгнүүлэхгүйгээр таньд мэдэгдэлгүй хурдан сороход хэрэгтэй шингэн аж. Гэвч хүмүүс бидний бие тэр шүлсэнд нь харшилтай болохоор риакц үзүүлж буй нь тэр ажээ. За тээд хазуулсан бол мэдээж бүрэн утгаар нь хурдан зогсоохын тулд эмийн сангаас загатнаа арилгагч хэрэгтэй. Харин гэрийн нөхцөлд хүйтэн жин тавих буюу шүршүүрт орох мөн бариу биш хувцас өмсөж аль болох арьсаа хуурай байлгахгүйг бодох хэрэгтэй. Аль эсвэл дэлгүүрээс OFF!-ийг авч хэрэглэгх хэрэгтэй. Сүүлд нь анхааралаа өөр зүйлд хандуулах хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна даа.
Шумуул нь 30 метр дотор халуун цуст амьтанаас ялгарах дулаан болон амьсгал хөлсөөр нь гарах үнэр хоёрыг андахгүй мэдэрдэг нинжа тул гэрлээ унтраалаа гээд нэгэнт ойр хавьд чинь шумуул ирсэн л бол та аль хэдүү нь бай нь болсон байгаа. Хотоор дүүрэн торох үсгүй шалдан биетэй хүмүүс гэдэг бэлэн бэлчээр нь байхад юу боллоо гэж хатуу ширэн арьст үхэр эсвэл бөөстэй хэрэлдэн байж нохойны үсэрхэг арьсан дунд цус сорж суух вэ дээ…
URL: