Хайр сэтгэл бол өвчин

Уншигч та хайрын тухай дуу сонсоод догдолдлог бол та өвдчихөж. Мөн хайрын тухай шүлэг уншаад, хэн нэг­нийг ургуулан бодоод эхэлж байгаа бол бүр ч хүнд өвд­сөн байна. Дэлхийн Эрүүл мэн­дийн байгууллагаас саяхан нэ­гэн шинэ өвчнийг бүртгэн ав­чээ. Энэ нь тус бай­гуул­лагад F63.9 дугаараар бүрт­­гэгдсэн бөгөөд Сэтгэцийн өөрч­лөлтийн ангилалд баг­тах өвчин юм байна. Бүр тодруулбал энэ өвчний ерөн­хий нэрийг “Хайр сэтгэл” гэх бөгөөд дадал зуршил болон дур хүслийн өөрчлөлт гэсэн төрөлд багтаасан байна. Уг өвчний шинж тэмдгүүд нь бусдын тухай бодол салахгүй байх, сэтгэл санаагаар унах, өөртөө харамсах, нойр­гүйдэх гэх мэт аж. Уг өвчин эдгэрдэг бөгөөд хүний фи­зиологийн онцлогоос ха­­мааран дөрвөн жилээс илүү удаан үргэлжилдэггүй байна. Энэ өвчинд бидний хэдэн монголчуудад битгий хэл дэлхийн бүх хүн өртдөг. Харин манайхан арай л илүү нэрвэгдээд байгаа юм шиг санагдаад байна. Хайр сэтгэлийн тухай дуу зохиож, шүлэг бичээд л… Хайрын цэнхэр нулимс, Үнсэлцэхээс илүү, Хайрлаж болохгүй хайр, Төөрч учирсан дурлал гэж дуулсан хүн Монгол Улсын гавъяат жүжигчин болсон ч байх шиг. Дээрх дууг дуулсан дуучин бол энэ өвчний нэлээд хүнд хэлбэрээр өвдсөн юм шиг санагдаад байгаа юм. Дуучин маань уг дуунуудаа дуулахдаа нүдээ аньж, толгойгоо сэгсрээд л мөн ч сүртэй царайлна шүү дээ. Тэр дуунуудыг сонсох сонирхолтой ард түмэн маш их байдаг бөгөөд дуучин залууг бүхэл бүтэн долоо хоног дуулуулж байсан то­хиолдол ч байсан санагдана. Бас болоогүй, энэ өвчнийг төр засаг хүртэл дэмжээд байгаа юм. Шинэ гэр бүлийг дэмжиж 500 мянган төгрөг өгч, үр хүүхэдтэй болонгуут нь шинэ хүүхдийн 100 мянгыг өгснөөрөө энэ өвчин улам газар авсан гэхэд болно. Яг одоо энэ мэдээллийг уншсан ч гэсэн сэтгэлдээ хэн нэгнийг тээгээд, бодож санаашраад, тэр хүн рүүгээ яараад байгаа хүн байвал хүнд хэлбэрээр өвдсөн байна гэж бодоорой. Гэхдээ энэ өвчин эдгэрдэг болохоор санаагаар унах хэрэггүй ээ. Энэ өвчнөөр хамгийн ихдээ л дөрвөн жил өвдөнө. Тэгээд цаашдаа яахыг үнэндээ мэдэхгүй юм байна. Бодвол дахиад л шинээр өвдөж эхлэх байлгүй дээ.


URL:

Сэтгэгдэл бичих