Арслан Х.Мөнхбаатар: Чинээндээ тултал барилдана

 

 

Улсын их баяр наадам хаяанд ирлээ. Зарим аймгийн бөхийн гал өнөөдрөөс бууж, бөхчүүд наадмын оноолт, барилдаан, мэх, тактиктаа анхаарлаа хандуулж эхэллээ. Монгол наадмын тэнгэр хэнийг ивээж, энэ жилийн наадмын хэний хүү хүчтэй байхыг наадамчин олон ч тэсэн ядан хүлээж буй билээ.

Улсын арслан Х.Мөнхбаатар ч наадмынхаа бэлтгэлд зургадугаар сарын 15-наас гарсан. Хөвсгөлийн хүчтэн дэвжээг улсын заан С.Хүрэлбаатар, Г.Ганхуяг нар ахлаж, харин Х.Мөнхбаатар энэ жилийн наадмаар цолоо ахиулахыг хүсч буй нь лав. Гэвч арслан наадмын өмнө ам гарахыг урьтал болгосонгүй.

“Энэ миний 13 дахь улсын наадам. Овоо хэдэн жил барилдаад ирэхээр анх наадамд зодоглож байсан шигээ догдлох минь багассан. Энэ жилийн наадмаар чинээндээ тултал барилдах бодол байна” хэмээн арслан Х.Мөнхбаатар өгүүллээ.

Х.Мөнхбаатар арслан наадам болон заалны барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж, цолныхоо чансааг харуулсаар байгаа билээ.

Р.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих