ФИФА тасалбараа хямдруулахаа амлав

ФИФА тасалбараа хямдруулахаа амлав

2014 онд Бразилд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар дэлхийн аваргуудын түүхэнд хамгийн хямд байх болно хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (ФИФА) мэдэгдлээ.

ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке “Бразилд болох тэмцээний тасалбарын 70 хувь нь хямд байх болно. Тасалбарын албан ёсны үнийг долдугаар сарын 19-нд зарлана” хэмээн мэдэгдлээ.
Тасалбарын үнийг өндөр тогтоовол Бразилд олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж магадгүй хэмээн ФИФА айж буй бололтой. Сая тэнд болсон Тив хоорондын цомын тэмцээний үеэр өдөр алгасахгүй бослого, хөдөлгөөн өрнөж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих