Татварын байцаагч бүсгүйн амийг 40 настай эмэгтэй хөнөөжээ

Татварын байцаагч бүсгүйн амийг 40 настай эмэгтэй хөнөөжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Э гэх бүсгүй амиа алдсан талаар бид мэдээлсэн билээ.

Харин хэрэгтэнг барьсан байна. Тодруулбал, УМБГ-ын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн 20 цагийн дотор илрүүлжээ. Хэргийг хоёр хүүхдийн ээж, 40 настай эмэгтэй Т үйлдсэн нь тогтоогджээ. Хувийн өс хонзонгийн улмаас ийм хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Талийгаач эмэгтэйн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хутганы 75 удаагийн шархаас гадна зодуулсны улмаас хөх няц болсон гэмтэл их байсан нь тогтоогдсон юм.

Н.Мөрөн /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих