14 хоногт 8000 иргэн 8 хувийн зээлд шилжлээ

a213a92df1f32c3b2e8955587a66d46aЗасгийн газраас даваа гараг бүрийн 15.00 цагт хийдэг “Бүтээн байгуулалтын цаг”-аар өнгөрөгч долоо хоногт томоохон төслүүд хэр урагшилсныг сонслоо.

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойшхи 14 хоногийн хугацаанд 8000 иргэн өндөр хүүтэй зээлээс 8 хувийн хүүтэй зээлд  шилжиж, шинээр 400 гаруй иргэн зээл авчээ.

“Чингис бонд”-ын хөрөнгөөр орон сууцны 9 хороолол, гэр хорооллын 9 байршилд хийгдэх 73 ажил төлөвлөгөөний дагуу 10-40 хувийн гүйцэтгэлтэй явж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих