МАН-ын нэгэн адил АН ч бужигнаантай

Шат шатны сонгуульд ялагд¬сан МАН-ын дэргэд ял­сан АН эвтэй найрамдалтай бай­гаа мэт харагдавч үнэндээ үгүй гэнэ. Тус нам дотор дараа­гийн Ерөнхий сайд хэн байх талаар уралдаан болж байгаа сурагтай.

Үүнээс болоод АН-ын фракц хоорондын бужигнаан өрнөж эхэлж байгаа бололтой. Хаврын чуулган, сон­гууль, наадам гэж байтал зав­сарлана. Тэгээд л зунжин нутаг­таа амарч, ажиллаад ирэх гишүүд намрын чуулганыг Ерөнхий сайдын асуудлаар эхлэх байх. Учир нь МАН-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэс­лэлийг гаргаж чуулганаар хэлэлц¬сэн ч намын нөхөд нь авч үлдэн намар болтол харахаар шийдсэн. Гэсэн ч намрын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудалдаа үлдэх нь тун ч эргэлзээтэй. Яагаад гэвэл түүнийг унагаах олон шалтгаан бий. Тухайлбал, төрийн албаны хуулийн дагуу тангараг өргөсөн төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг ол¬ноор нь хоморголон халж хууль бус томилгоонуудыг хийж, хүний эрхийг ноцтой зөр­чин ажилгүйдлийн тоог нэмсэн. Хамаатан ах дүүгээрээ нийлсэн 17 тэрбумын тендерийн хэрэг, хоёр хөршийн асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хий­сэн гээд хууль зөрчсөн олон үндэслэлийг МАН-ынхан гар­гаж тавьсан. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газраас нийс¬¬лэлийн иргэдийг хямд махаар хангах, махны үнийг тогтворжуулахаар гаргасан 87 тэрбум төгрөгөөс хувийн компанидаа завшсан байж бол­зошгүй талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгд¬сэн байгаа. Тэрбээр Ерөнхий сайдын “Мах экспорт” ХХK нь Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанид өндөр үнээр мах шахдаг болохыг хэлсэн юм. Энэ бүхнээс харахад Н.Алтанхуяг суудалдаа үлдэх нь тун ч бүрхэг байгаа юм. Тиймээс дараагийн Ерөнхий сайд хэн болох, өөрийн фракцийн хүнээ төрийн гурван өндөрлөгийн нэг болгохоор зүтгэж байгаа фракциуд хара¬хад эвтэй ч дотроо түнжингүй байгаа нь нэг иймэрхүү. Ер нь олон фракц, жигүүр­тэй нам талцлаасаа болоод задрах нь хурдан байдаг гэнэ. Нам дотор байгаа фракциуд хөдөлсөн тохиолдолд бужиг­наан үүсэх нь тодорхой. Засгийн эрх барьж байгаа төрийн гурван өндөрлөг нь гурвуулаа өөр өөр фракц. АН-ын фракц, жигүүрүүд нь өөр намын харъяалал гэдгээс ч илүү зөрчилдөөнтэй гэнэ. Үүнийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ч хэлсэн байдаг. Тэрбээр “АН чинь фракцийн нам шүү дээ. Манайхан өөрийнх нь фракц биш, өөрийг нь аялдаж дагахгүй бол өөр намын хүнээс ч дорд үздэг болсон байна” гэжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “АН бол том нам, доторх фракциуд нь ил тод үйл ажиллагаа явуулдаг. Нам дотроо олонх болсон нь тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Манайх тэргүүлэх фракц болохын төлөө явна” хэмээж байсан. Энэ бүхнээс харахад олон фракциуд хоо­рон­доо зөрчилдөөнтэй бай­даг нь харагдаж байна. АН олон фракцийн нэгдлээ ардчилал гэдэг нэрээр халхавчлахыг оролддог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөж амжаагүй байхад дараагийн Ерөнхий сайдын асуудал нам дотор гар­сан талаар бор шувуу нисээд эхэл­сэн.

Дараагийн Ерөнхий сай­дын марафонд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Женко” Х.Бат¬тулга нар өрсөлдөж байгаа сураг­тай. Нам доторх фракц бүр л өөрийн хүнд Засгийн эрхийг бариулчих санаатай мэрийж байгаа. Тэгэхээр мөн тун удахгүй МАН-ын нэгэн адил төрийн эрх барьж байгаа АН ч дотооддоо бужигнаж эхлэх нь.

“NT” © Г.ХИШИГСҮРЭН

Эх сурвалж: niigmiintoli.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих