АМГ-ын дарга Д.Батхуяг цаг хугацааны машинаар аялдаг уу?
Засгийн газрын 86 дугаар тогтоол гарахаас өмнө олгогдсон лиценз яагаад тогтоолоос хойно олгогдсон лицензүүдийн дараа дугаарлагдсан бэ?
Энэ бол асуулт. Тэгэхдээ том агуулгатай асуулт. Энэ асуултыг Авлигатай Тэмцэх Газарт тавьж байна. АМГ нь Засгийн газрын 86 дугаар тогтоол гарахаас өмнө буюу 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Дөшхайрханы төслийн талбайд “Эй Эл Жи Ти” ХХК-д 14789Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Гэвч энэ тусгай зөвшөөрлийн кадастрын бүртгэл болон тусгай зөвшөөрлийн дараалал нь алдагдсан байх юм. 14789Х тоот лиценз олгосон өдрөөс хойш 45 хоногийн дараа Ховд аймгийн Мянгад сумын “Харуул” гэдэг газарт “Лакимарт” ХХК-д олгосон зөвшөөрлийн дугаар нь 14625Х. Энэ байдлаас үзэхэд 14789Х дугаартай тусгай зөвшөөрөл нь 5 сард олгогдсон лийцензүүдтэй ойролцоо байна. Хэрэв ийм бол энэ лицензийг эрхэм дарга Д.Батхуяг Засгийн газрын тогтоол гарснаас хойш олгосон байх магадлал үүсч байгаа юм. Ийм байдлаар олгогдсон хэд хэдэн зөвшөөрөл байгаагийн нэг нь хаа байсан 2 дугаар сард олгогдсон хэрнээ 5 дугаар сарын дугаарлалтуудын ойролцоо явж буй “Бага Богд”-ын талбайд олгосон “Аревомонгол” ХХК-ий 14722Х тоот лиценз юм. Мөн 2 сарын 23-нд олгосон гэж байгаа ч дугаарлалт нь хэзээ хойно явж байгаа “Эрдэнийн босго” ХХК-ий “Дэрэн”-гийн талбайд олгосон 14743 тоот лиценз ч анхаарал татаж байна.
Үүнийг шалгуулъя, монголчууд аа. Алдаа завхрал гаргадаг, бүртгэл хяналтыг ном журмын дагуу хөтөлж чаддаггүй дарга, албан тушаалтнуудыг өөрийнх нь байх ёстой байр байранд нь аваачиж тавья. Хууль зөрчиж, цаг хугацаанд халдсан лиценз олгосон үгүйг ном журмын дагуу шалгаж нотлох цаг нь ирсэн.
/Үргэлжлэл бий. Ажилдаа энэ мэт ханддаг дарга амьдрал дээрээ ямар хүн болохыг, хаана хэдэн төгрөгөөр казинодож, хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлж, хэнийг бизнесийн хувьд дэмжиж, юу хийж явдгийг баримт жишээтэй нийтлэх болно. Та сонирхож байвал энэ долоо хоногийн турш “сувгаа” бүү солиорой!/
Ж.Жаргалсайхан
massmn
URL: