Байгалийн түүхийн музей шинэ байртай болно
“Байгалийн түүхийн музей” үүд хаалгаа бариад нэлээд удаж байгаа билээ.
Учир нь 1953 онд анх байгуулагдсан музейн барилгыг газар хөдлөлт болон байгалийн гамшигт үзэгдлийг тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг нь зогсоо гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлага гарсан юм.
Харин “Байгалийн түүхийн музей”-н олон нийтэд үйлчилдэг хэсгийг нурааж оронд нь музейн шинэ барилга барихыг шийдвэрлэжээ.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран энэхүү шинэ барилгыг бариулахаар болсон аж.
Үүнд зарцуулах хөрөнгийг 2014 оны улсын төсөвт тусгуулахаар болсон байна. Тиймээс шинэ байр бэлэн болох хүртэл тус музей олон нийтэд үйлчлэхгүй юм.
URL: