3000 ажлын байртай нээлттэй хаалганы өдөр болно
Нийслэлийн хөдөлмөрийн газраас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг маргааш хийхээр болжээ.
Энэ үеэр Нийслэлийн хөдөлмөрийн газар , зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, аж ахуйн нэгжүүд 3000 гаруй ажлын байрны захиалгатай оролцож, ажилд орох хүсэлтэй иргэдийг ажлын байранд зуучлах гэнэ.
Нийслэлийн засаг захиргааны IV байрны гурван давхарт байрлах Нийслэлийн хөдөлмөрийн газрын үйлчилгээний зааланд зохион байгуулахаар болжээ.
Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгөх, ажил олгогчдоос ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгуудыг танилцуулах, ажилд зуучлах, мэргэжил олгох сургалтуудад бүртгэж хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож зөвлөгөө өгөх юм байна.
Д.Тогтох /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: