Эдвард Сноуден ОХУ-аас улс төрийн орогнол хүсжээ

021efa48182b1b724a00150b9c628e4082a7bb07Оросын Интерфакс агентлагаас 7-р сарын 1-ний өдөр Москвагийн Шермьетево онгоцны буудлын холбогдох мэдээллээс иш татан мэдээлэхдээ, Эдвард Сноуден 6-р сарын 30-ны орой ОХУ-д улс төрийн орогнол хүссэн өргөдлөө албан ёсоор гаргасан. ОХУ-ын засгийн газар болон гадаад хэргийн яам албан ёсны хариу өгөөгүй байна гэжээ.

Гэхдээ 7-р сарын 1-ний өдөр болсон ” байгаалийн хийн экспортлогч орнуудын чуулга уулзалт” дээр Путин хэлэхдээ, Эдвард Сноуден цаашид Америкийн ашиг сонирхолд халдахгүй бол ОХУ-д орогнож болно. ОХУ-ын Аюулгүй байдлын салбар Эдвард Сноудентэй хамтарч ажиллаагүй. Мөн түүнийг Америкт шилжүүлэн өгөхгүй гэдгийг онцолжээ.

ОХУ-ын Үндэсний телевизийн мэдээлснээр, ОХУ-ны Аюулгүйн зөвлөл болон Америкийн холбооны тагнуулын газар уг хэрэгт хоёр тал хүлээн авч чадахуйц үр дүн гаргахын тулд хамтын ажиллагаа өрнүүлэхийг Путин Обама хоёр зөвшөөрчээ.

\Хуар\


URL:

Сэтгэгдэл бичих