Чагнах төхөөрөмжийн хэргийг тодорхойлохыг Америкаас шаарджээ
Германы “Шпигель” сэтгүүлийн 6-р саын 29-ний дугаарт мэдээлснээр, Америкийн тагнуулын байгууллага Европын холбооны төв байр болон Вашингтон, НҮБ-ын төв байран дахь Европын холбооны албан байранд камер болон чагнах төхөөрөмж тавьсан, Европын холбооны компьютер сүлжээний мэдээллийг 5 жилийн турш мөрдсөн гэсэн мэдээлэл нь нийт Европыг доргиожээ.
Европын хэрэг эрхлэх газрын дарга Ван Ромпиугийн хэвлэлийн төлөөлөгч 7-р сарын 1-ны орой гаргасан мэдэгдэлдээ, уг хэргийг нэн даруй шалган байцааж, тайлбар хийхийг Ван Ромпиу Америкаас шаардаж байна гэжээ.
Мөн өдөр Европын холбооны зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, холбогдох хэвлэлийнхний мэдээлэл хүмүүсийг сэтгэл түгшээв. Уг хэргийг бүрэн цайруулахыг Европын тал Америкаас шаардаж байна гэжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Европын холбооны зөвлөлийн дарга Барросо холбогдох ажлын байруудад бүх талын аюулгүй байдлын хяналт шалгалт хийхийг зарлиг болжээ.
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд 7-р сарын 1-ний өдөр дээрх хэрэгт холбогдуулан хэлэхдээ, анд найз түнш хоорондоо ингэж хандахыг хүлээн авч чадахгүй, Америк уг үйлдлээ даруйхан зогсоох хэрэгтэй гэж шаарджээ.
\Хуар\ CHINA RADIO
URL: