Хятад улс үргэлжлэн эргэн тойрны улс орноо дипломат харилцааныхаа тэргүүн байранд тавих болно
2-ны өдөр, Хятадын гадаад хэргийн сайд Ван И АСЕАН-ы форумын гадаад хэргийн сайд нарын бага хуралд оролцох үе хэлэхдээ, Хятад улс “Хөрштэйгөө найрсгаар харьцаж, хөршөө түнш болгох” эргэн тойрны дипломат чиглэлээ хэлбэрэлтгүй баримталж, эргэн тойрны улс орноо дипломат харилцааныхаа тэргүүлэх байранд тавьж, өөрийн хөгжлийн бүтэмжээ эргэн тойрны улс орнуудтайгаа хуваалцахаар чармайж ажиллах болно гэжээ.
Ван И цохон тэмдэглэхдээ, Хятад улс энх тайванч хөгжлийн замаар замнан, харилцан ашигтай байж хамтаар ялах нээлттэй стратеги хэрэгжүүлэн, хөрштэйгөө найрсгаар харьцаж, хөршөө түнш болгох дипломат бодлогоо хэлбэрэлтгүй баримталж, Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн эерэг хүчин байх болно гэжээ. Үүний зэрэгцээ, тэрээр бас Солонгосын хойгийн цөмийн асуудал, өмнөд тэнгисийн асуудал зэрэг талаарх Хятад улсын байр суурийг тодорхойлсон бөгөөд тэнгис дээрх аюулгүй, интернет сүлжээний аюулгүй, энхийн сахин хамгаалах зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны төслийг танилцуулж, 2015 онд АСЕАН-ы форум 4 дэх удаагийн том оврын аврах сургуулилтыг хамтаар зохион байгуулахыг мэдэгдсэн байна.
CHINA RADIO
URL: