Наадмаар 61-ийн гарам хүртэл галт тэрэг явна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь морь барианы газрын тохижилт, цэвэрлэгээний ажил эхэлсэн. Наадмаар Хүй долоон худаг руу явах зам түгжрэл ихтэй байдаг.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд энэ жил наадмын өдрүүдэд Улаанбаатар төмөр замаас 61-ийн гарам руу галт тэрэг явуулахаар болжээ. 61-ийн гармаас цааш морь барианы газар хүртэл нийтийн тээврийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Энэ сарын 11-14-нд автомашины дугаар харгалзахгүй үйлчилнэ. Мөн өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох Махатма Гандийн гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замыг хааж, эдгээр замаар зөвхөн иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн автобус явуулахаар шийджээ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих