Ө.Энхтүвшинийг огцруулах юм бол МАН “сувайрна”

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан намынхаа шинэчлэлийн талаар нэгэн хэвлэлд  ийнхүү ярьжээ. Уншихад инээд ч хүрэх шиг.

Тэрбээр “Мэдээж намын шинэчлэл хэрэгтэй. Ер нь сонгуульд ялсан ч, ялагдсан ч шинэчлэл хэрэгтэй л дээ. Гэхдээ манай намын удирдлагууд чадлаараа болохоосоо болохгүй нь хүртэл явсан шүү гэдгийг хэлмээр байна.

Түүнчлэн азаргаа байн байн солиод байвал гүү сувайрна гэж үг байдаг. Юм болгоныг огцруулах гэдэг талаас нь биш намаа яаж шинэчлэх вэ гэдэг асуудал мөнхийн процесс юм” гэжээ.

Тэгвэл МАН-ын азарга нь Ө.Энхтүвшин бусад гүү бололтой юм. Хэрвээ Ө.Энхтүвшинг огцруулах юм бол МАН сувайрах ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Яруу

URL:

Сэтгэгдэл бичих