Цагаан хадны гаалийн бүсийг хаажээ

Цагаан хадны гаалийн бүсийг хаажээ

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэртэй зэрэгцээд Эрдэнэс-Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг асуудал хариуцсан сайд нарт өгчээ.

Уул уурхайн компаниуд Цогтцэций суман дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийж экспортолдог.

Сум дамнасан энэ тээвэрлэлтээс үүдсэн бэлчээр талхлагдаж, их хэмжээний тоосжилт үүсч, хөрс бохирдсон байдаг. Байгаль орчин болон нутгийн уугуул оршин суугчдад маш их сөрөг нөлөөтэй.

Цагаан хадны гаалийн хяналтын талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх зардлыг тооцох ажлыг Байгаль орчин ногоон хөгжлийн яам хийх болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих