МАН авилга, хээл хахуульд нэр холбогдсон гишүүдээ намаасаа хөөж чадах уу?
Өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хуралдсан билээ.
Хурлын үеэр “Шинэчилье” хөдөлгөөний залуус орж ирэн, уриалгаа гардуулсан байна.
МАН-ын удирдлага уриалгыг хүлээн авч, тус намын бага хурлыг 7 сард хуралдуулах нь зөв, чингэхдээ өдрийг намын дарга товлоно гэж тогтжээ.
МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар уг уриалгын утга санаа зөв,гэхдээ энэ шинэчлэлийг бид хийгээд эхэлчихсэн гэсэн байна.
Мөн энэ үеэр “Манай намыг авлига баллаж байна. Тиймээс авлигад орооцолдсон улс төрчдийг намаасаа хөөе” гэсэн санал ч гарчээ.
Хурлаар хэлэлцэгдсэн бас асуудал нь МАН-д аудитын шалгалт оруулъя гэсэн санал байв. Өөрөөр хэлбэл МАН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Т.Бадамжунайгийн ажлыг шалгах бололтой.
Юутай ч авилга, хээл хахуульд нэр холбогдсон гишүүдээ хөөх тухай МАН-ын удирдлагуудын санал олон нийтэд тун содон сонсогдож буй бөгөөд харин хэрэгжинэ гэдэгт итгэх хүн тун цөөн байгаа нь нууц биш.
Э.Мягмар /sonin.mn/
URL: