МАН мөрийтэй тоглоомд холбогдсон гишүүдээ хөөнө гэнэ

9662_544МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр орой хуралджээ. Тус хурлын үеэр Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн МАН-ын гишүүнчлэлтэй авлигалд идэгдсэн, мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон гишүүдээ хөөх тухай ярилцжээ.

Хэрэв дээрх асуудалтай гишүүдийг намаас хөөхөөр бол хамгийн түрүүнд Ё.Отгонбаяр, Н.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн гэх мэт урт нэрийн жагсаалт гарна. Мөн БНСУ-д очиж казинодсон гэх дараалалд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат гэх мэт хүмүүс хамгийн түрүүнд намын батлахаа эргүүлэн өгөх ажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын залуу гишүүд МАН-даа аудитын шалгал хийлгэхээр болсон гэнэ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9662

URL:

Сэтгэгдэл бичих