“Буухиа” үйлчилгээний автобуснууд маргаашнаас иргэдэд үйлчилнэ

“Буухиа” үйлчилгээний автобуснууд маргаашнаас иргэдэд үйлчилнэ

“Буухиа” үйлчилгээ маргаашнаас эхлэн иргэдэд хүрэхээр боллоо.

Тодруулбал, “Нийслэлийн нийтийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран “Буухиа” үйлчилгээ буюу нисэх чиглэлд явах тусгай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр болоод байгаа юм.

Уг үйлчилгээний автобуснууд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс туршилтын журмаар явж эхэлсэн. Харин маргаашнаас эхлэн албан ёсоор явж эхлэхээр болсон бөгөөд уг үйлчилгээнд явах автобусыг “Лотот” ХХК хариуцан ажиллаж байна.

ЗОРЧИХ ТАСАЛБАР 1000-2000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Тус үйлчилгээний талаар “Лотот” компанийн менежер А.Янжингаас тодрууллаа.

-Энэ үйлчилгээг нэвтрүүлсний ач холбогдол нь юу вэ?
-Судалгаагаар нисэх онгоцны буудал руу явдаг хүмүүсийн 67 хувь нь хувийн унаагаар, 23 хувь нь хөлсний тэргээр зорчдог. Хотын төвөөс нисэх онгоцны буудал хүртэл нийт 16 км байдаг. Иймд хөлсний тэргээр зорчдог хүмүүсийн хувьд дунджаар 12 мянган төгрөг унаанд зарцуулахаар байгаа юм. Харин “Буухиа” үйлчилгээ буюу тус чиглэлд явах автобуснуудыг гаргаснаар энэ үнийн дүн зургаа дахин багасах юм.

-Хэдэн цагийн хооронд нийт хэдэн автобус үйлчлэх вэ?
-Онгоц буух, нисэх цагийн хуваарийг харгалзан үзээд өглөөний 05.30 цагаас оройн 23.30 цаг хүртэл үйлчилнэ. Одоогийн байдлаар өдөрт 4-6 автобусыг хоорондоо нэг цагийн зайтай явуулахаар төлөвлөөд байгаа.

-Ямар чиглэлээр явах вэ. Зогсоолууд нь хаана байх вэ?

-МУБИС-Нисэх гэсэн чиглэлээр явна. МУБИС-иас хөдлөөд Төв номын сан дээр зогсоод тэндээсээ шууд “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явах юм.

-Хэдэн төгрөгөөр яаж зорчих вэ. Зориулалтын билет байгаа юу?
-Тусгай билет байхгүй. Нийтийн тээврийн хэрэгсэлд үйлчлүүлдэг шигээ кондуктороос зорчих тасалбар авна. Үнийн хувьд эхлээд том хүн 4000, хүүхэд 2000 төгрөгөөр зорчуулахаар нийтийн тээврийн газартай тохиролцсон байсан. Харин манайхаас үнэд өөрчлөлт оруулах хүсэлт тавьснаар одоо том хүн 2000, хүүхэд 1000 төгрөгөөр зорчиж байхаар болсон байгаа.

-Ямар автобуснуудаар иргэдэд үйлчлэх вэ?

-Өмнө нь хот хоорондын тээвэрт явж байсан 45 хүний суудалтай, стандартын автобуснуудаар үйлчилнэ. Тиймээс бид “Буухиа” үйлчил-гээнд зориулж тусгай автобус гаргаагүй.

Г.Анударь


URL:

Сэтгэгдэл бичих