Шиньжянд болсон гэмт хэргийг илрүүлэв

uigur5454Шиньжяны цагдаагийн газар мэдэгдэхдээ, Шиньжины Пичэн сяний хүчирхийллийн ноцтой террорист хэргийг 6-р сарын 30-ны өдөр илрүүллээ гэжээ.

Энэ оны 2-р сараас хойш Ахмед Нияз Сдик олон хүнийг цуглуулан шашны хэт даварсан үйл ажиллагаа зохион байгуулж, хүчирхийллийн террорист ажиллагааны аудио материалыг сонсгон, 17 хүнтэй террорист бүлэг бүрэлдүүлсэн бөгөөд 6-р сарын дундаас хойш уг бүлэг мөнгө цуглуулан , хутга, нефть зэргийн гэмт хэрэг үйлдэх багаж хэрэгсэл худалдан авч олон удаа газар дээр нь очсон гэдгийг одоо тодруулаад байна.

6-р сарын 25-ны өдөр Дотоодыг хамгаалах байгууллага уг бүлгийн нэг хүнийг баривчилжээ. Нэг нь айгаад гэмт хэргээ илчилсэн байна. 26-ны өглөө тус бүлгийн 15 хүн Пичэн сяний Лүкэчинь цагдаагийн газар, эргүүлийн цагдаагийн баг, суурины засгийн газар, барилгын талбай, хувийн дэлгүүр болон үсчний газар зэргийг дайрч, авто машин шатаан, цагдаа болон эгэл иргэдийг хутгалан, 24 хүний амийг хороож, 21 хүнийг шархдуулсан байна. Уг хэргийг шийдвэрлэх үед тухайн бүлгийн 11 хүнийг устгаж, 4-ийг нь шархдуулж баривчилсан бөгөөд хутга, бинзений сав зэргийг хураан авчээ.

Иргэдийн мэдэгдсэнээр, хамгийн сүүлчийн оргодол Иблайн Айлийг 30-ны өдөр баривчилжээ.

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих