Пакистанд дайралтын хоёр хэрэг гарав

pakistan-to-re-open-supply-lines-to-nato-afghan-forces30-ны өдөр Пакистанд дайралтын хоёр хэрэг гарч, хэдэн арван хүн эндэж шархдав. Пакистаны ерөнхийлөгч Зардари, ерөнхий сайд Шариф нар энэ хэргийг зэмлэн буруушааж, эндэгчдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлэв.

30-ны орой Пакистаны баруун өмнөд дэх Куйтта хотын шашны сургуульд амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс, наанадаж 28 хүн эндэж, 60 гаруй хүн шархадсан гэж Пакистаны цагдаагийн газар мөн өдөр мэдэгдэв.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Пакистаны умард нутгийн Пешавар хотын холын дүүрэгт армийн цуваа дайралтад өртөж, наанадаж 14 хүн эндэж, 25 хүн шархадсан байна. Дэлбэрэлтэд ойролцоох худалдааны зах өртсөн бөгөөд, эндэж шархдагсдын олонх нь эгэл иргэд байлаа.

Дээрх хэрэгт хариуцлага хүлээхээ өнөөг хүртэл ямарч байгууллага хувь хүн мэдэгдээгүй байна.

\Урьхан\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих